Аз жаргалын амин сүнс

Аз жаргалын амин сүнс

ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ! ХААНБУУЗ!

Танд энэ өдрийн мэндийг хүргэе

"Хаан Бууз Сүлжээ" ХХК нь 1998 онд байгуулагдсан Монголын анхны түргэн хоолны сүлжээ кафег бий болгосон билээ. Бид үйлчлүүлэгч та бүхэнд чанартай эрүүл хүнсээр бэлтгэгдсэн хоолыг шинээр үйлчлүүлэгчдээ хүргэхээр зорьж ажилласаар байна. Манайхыг сонгон үйлчлүүлдэг та бүхэнд баярлалаа.

Гүйцэтгэх захирал



Г.Энх-Орчлон

1998
1-р 40 мянгатын Центрпойнтын эсрэг талд анхны “Хаан Бууз” кафе-1 үүд хаалгаа нээсэн
2001 – 2002
4-р хорооллын Сентоза төвийн дэргэдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “Хаан Бууз” кафе-3 салбарыг нээсэн"
2012
Түрээсийн гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрнгийг эзэишин үйл ажиллагаа явуулж байсан өөрийн удирдлагын болон франчайзын салбаруудын үйл ажиллагааг бүгдийг зогсоон, зөвхөн өөрийн өмчлөлийн хөрөнгөтэй салбарын үйл ажиллагааг нарийсган, Майгрийт Хаан ХХК-ий, Хаан Бууз Сүлжээ ХХК болгон өөрчилөн зохион байуулсан. Улмаар 2012 оны IV улиралд Хаан Бууз Сүлжээ ХХК Монголын үндэсний түргэн хоолны сүлжээ “Хаан Бууз” кафеныхаа болон Хаан Хүнс Эрдэнэт ХХK-ийнхаа катерингийн үйлчилгээний “Өрсөлдөөний стратегийн загвар” анхны бодлого суурьтай бизнес загварынхаа бодлогын баримт бичгийг 10н сарын туршид боловсруулан бэлэн болгосон
2013
Хаан Хүнс Эрдэнэт ХХК-д “Өрсөлдөөний стратегийн загвар” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж манай компани дотоод болон гадаад орчиндоо өргөжин тэлсэн. 2016 оны 4-р сард Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэн, эрх бүхий байгууллагад бүртгэлжүүлж баталгаажуулсан ба энэхүү “Байгууллагын менежмент – Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” стандартыг нийтийн хоолны салбарт хэрэгжүүлсэн Монгол улсын анхны компани болсон юм.
2017
Хаан Хүнс Эрдэнэт ХХК-ний оноосон нэрийг өөрчлөн Хаан Хүнс Катеринг ХХК болгож Хаан Бууз Сүлжээ ХХК-ийн “Хаан Бууз” кафены бүх сүлжээ кафег Хаан Хүнс Катеринг ХХК-ийн салбар нэгж болгон өөрчилөн зохион байгуулсан.
2018
Хаан Хүнс Катеринг ХХК нь өдөртөө 5,000 орчим, жилдээ 1,825,000 ширхэг порц хоол үйлдвэрлэх хүчин чадалтай 290 ажилтантайгаар Улаанбаатар хотод 4н салбар, Орхон аймагт 3н салбар, Сэлэнгэ аймгийн хүдэр суманд 1 салбар, нийт 8 салбар, 12 хэсэг цэгээр “Эрүүл амьдралыг тэтгэгч” байх алсын хараатай “Хүлээлтэд нийцсэн эрүүл хоолны үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчдийн насан туршийн анд нөхөр байна” зорилготой үйл ажиллагаа явуулж байна.




ТАНИЛЦУУЛГА

 

Манай “Хаан Хүнс” ХХК анх 1998 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, катеринг, хөдөө аж ахуйн чиглэлээр 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар эдүгээ 1000 орчим ажилтан, албан хаагчидтайгаар бизнесээ амжилттай явуулж байна.

Тухайн үед хагас боловсруулсан хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч анхны аж ахуй нэгж болж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо бид салбарын тэргүүлэгч, "ХҮНСНИЙ МАНЛАЙ" үйлдвэр болтлоо өргөжиж, хэрэглэгчид болон харилцагчдад өндрөөр үнэлэгдэн ирсэн ба хамгийн сүүлийн байдлаар бидний үйлдвэрлэн борлуулж буй үндэсний шилдэг бүтээгдэхүүн болох “Хаан Бууз” брэнд нь “Монгол бахархал” өргөмжлөл хүртээд байгаа билээ.

Нийтийн хоолны үйлчилгээг бид Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээ “Хаан Бууз” кафенуудаар явуулдаг бөгөөд 1998 онд анхны “Хаан Бууз” кафе үүд хаалгаа нээсэн. Үүнээс хойш одоог хүртэл 11 жилийн хугацаанд “Хаан Бууз” кафе маань үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон амт чанартай хоол үйлдвэрлэн олон тооны үйлчлүүлэгчтэй болж чадсан юм.

Найрсаг хамт олон таныг хүлээж байна!

Та яагаад манайд ажиллаж болохгүй гэж?

since 1998